АНЭУ-д болж зохион байгуулагдаж байгаа Шатрын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо. Тодруулбал, Монголын баг, шатарчид блицийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс Их мастер А.Энхтуул классик болон блицийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй багийн төрөлд Их мастер Б.Гүндаваа, Их мастер Ц.Батчулуун, Олон Улсын Мастер Г.Мөнхгал, Дэлхийн Шатрын Холбооны Мастер С.Билгүүн, Р.Даваадэмбэрэл нар оролцсон. Харин эмэгтэй багийн төрөлд Олон Улсын Мастер Д.Номин-Эрдэнэ, Олон Улсын Мастер Б.Мөнгөнтуул, МУГТ, Олон Улсын Мастер Т.Батчимэг, Эмэгтэй Их Мастер А.Энхтуул, Б.Амина нар оюун ухаанаа уралдуулсан юм.
Энэхүү тэмцээнд эрэгтэй 22 баг 9 өрөг Швейцарь системээр, эмэгтэй 10 баг тойргийн системээр тус тус тоглосон юм.
Сэтгэгдэл (1)