Нидерландад Европын холбоо болон Украйны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдлаа. Гэхдээ энэ удаагийн санал хураалтын ирц хангалтгүй байсан нь багагүй асуудал үүсгээд байгаа юм. Тодруулбал санал хураалтыг хүчингүйд тооцож магадгүй байна. Ямартай ч саналыг тоолж, дуусан эцсийн үр дүнг нь танилцуулсан бөгөөд санал хураалтанд оролцсон иргэдийн олонхи нь чөлөөт худалдааны гэрээг эсэргүүцжээ. Нийт 40 санал хураах цэг дээр саналыг хүлээн авсан бөгөөд ирц муу байсан учир санал хураалтыг дахин зохион байгуулж магадгүй байгаа юм. Ердөө нэг улирлын дараа Их Британичууд Европын холбоог орхих эсэхээ шийдэх бол Нидерландчууд ийнхүү улсынхаа хувьд маш чухал гэрээ хэлэлцээг үзэглэх эсэх дээр байр сууриа илэрхийллээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)