Тун удахгүй буюу ердөө 4 сарын дараа зуны олимпийн наадам Бразил улсад зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Бразил улсын зэвсэгт хүчин цэргийн сургуулилалт хийж, олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг сахиулах бэлтгэлээ хангалаа. Олон мянган хүнийг хамарсан арга хэмжээний үеэр элдэв халдлага дайралт, жагсаал цуглаан гарч, эмх замбараагүй байдал үүсгэх вий гэсэн сэрэмж эрх баригчдын дунд байгаа юм. Ирэх 8-р сарын 5-ны өдөр эхлэх олимпийн наадам маш олон эрсдлийн дунд зохион байгуулагдах төлөвтэй байгаа учраас Бразилийн эрх баригчид ихээхэн анхаарал хандуулж байна. Олимпийн наадмын үеэр шумуулаар дамждаг элдэв халдвар тархах эрсдэл өндөр байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/