Украйны Ерөнхий сайд Арсений Яценюк өнгөрсөн Лхагва гаригт ОХУ-аас бензин шатахуун худалдан авахгүй байх санаачилгыг гаргасан байна. Улмаар Эдийн засгийн хөгжлийн сайддаа үүрэг өгч, бензин, шатахууны хувьд Оросоос хараат бус байх боломж бололцоог судлахыг даалгажээ. Хэрвээ ОХУ-аас шатахуун авахгүйгээр хэрэглээгээ зохицуулах боломж байвал Оросоос бензин, шатахуун нийлүүлэх явдлыг бүрмөсөн хориглохоор зэхэж байгаа юм.
Украйны хувьд Оросын эсрэг хэд хэдэн хоригийг тавиад байгаа бөгөөд эдгээр нь Украйнд ч Орост ч ашиггүй тусч байгаа юм. Гэхдээ улс төрийн зөрчлөөс үүдэн эдгээр хоригийг цуцлалгүй харин дахин нэмэх шийдвэр гарах төлөвтэй байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)