Мексик улсын нийслэл Мехико хотын дарга тодорхой хугацаанд хувийн эзэмшлийн автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус хотын ард иргэд автомашинаа унах боломжгүй болж, хүмүүс голцуу нийтийн тээврийн хэрэгсэл болон унадаг дугуйг сонгон зорчиж байна. Мехико хотын агаарын бохирдол үлэмж аюултай түвшинд хүрсэн учраас ийнхүү хувийн эзэмшлийн автомашинуудыг зогсоох шийдэлд хүрсэн юм.
Мягмар гаригт Мехико хотод өтгөн утаат манан тогтож, агаар дахь хорт бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 1,5 дахин их болсон байжээ. Тиймээс ч хотын агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл болсон автомашинуудыг зогсоогоод байна.
Энэхүү шийдвэрийн үр дүнд 2 сая гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон юм.