Дэлхийд танигдсан тэр дундаа загварын ертөнцөд Италийн гэх тодотголтой YamamaY, Carpisa болон WYCON брэндүүдийг манай улсад франчайзинг эрхтэйгээр “Промон трейд” ХХК оруулж ирж байгааг дуулгахад таатай байна.Тус компани нь 2010 онд мөн л Италийн United Colors of Benetton брэндийг анх удаа франчайзинг эрхтэйгээр худалдаалж эхэлсэн билээ.
Эдгээр Итали брэндүүдээс хамгийн нандин, “Бүх эмэгтэйчүүдийн зүрхэнд” гэх уриатай YamamaY дотуур хувцасны брэнд юм. YamamaY нь хүн бүрийн онцлогт тааруулж, өвөрмөц шийдэл бүхий бүтээгдэхүүнийг гаргадаг нь бүсгүй хүн бүрийг дур булаам, гал халуун, эрхэмсэг нэгэн байхад тусалдаг. Мөн Yamamay брэндийн галбиржуулагч дотуур хувцас эмэгтэйчүүдийн биед гайхалтай зохицдог бөгөөд таны биеийг өдөр ирэх тусам төгс харагдуулах болно. Үүнээс гадна корсет, усны хувцас зэргийг Монголын хэрэглэгчдэд санал болгох юм байна.
YamamaY брэнд нь яг л нэр шигээ эрхэмсэг, нандин байдлыг илэрхийлдэг. Учир нь “YamamaY” гэдэг нь Японы онгон байгалиас л олдох хүр хорхой юм. 16-р зууны үеэс олонд танигдсан гайхалтай оновчтой шийдэл бол дээд зэрэглэлийн торгоны утсыг авгалдайн үүрнээс гаргаж авах арга ухаан байсан билээ. YamamaY–с гарах болор мэт өнгийн утсаар эрвээхэйн гоо үзэсгэлэнг илтгэх дотуур хувцас урлах нь энэхүү Итали брэндийн онцлог билээ.
2001 онд үүсгэн байгуулагдсан Италийн YamamaY брэнд өнөөдөр 30 гаруй улсад 1200 гаруй албан ёсны салбар дэлгүүртэй бөгөөд энэ нь маш хурдацтай Европийн зах зээлд хүрээгээ тэлж буйг илтгэх биз ээ. Мөн итали эмэгтэйчүүдийн 90% нь энэхүү брэндийн хэрэглэгч байдаг гэнэ. YamamaY брэнд нь сүүлийн 8 жилийн турш “Дэлхийн мисс” хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа бөгөөд, тус тэмцээний усны хувцасны үзүүлбэрийнх онцгой эрхийг авч чадсан байна. YamamaY брэндийн 2016 оны Хавар/Зуны коллекцид алдарт Naomi Campbell -ийн "I AM NOAMI CAMPBELL" загварууд багтсан байна.
Эмэгтэй хүний эрхэмсэг байдлын илэрхийлэл дотуур хувцасны албан ёсны брэнд дэлгүүрийн анхны салбар энэ оны тавдугаар сард III хорооллын Тумбааш-д, 2 дахь салбар Улаанбаатар их дэлгүүрт нээгдэх юм байна.