Европын Холбооны Хүмүүнлэгийн Тусламж, Хямрал Зохицуулалтын Хорооноос 2016 онд боловсрол нэн шаардлагатай байгаа улс орнуудад 52 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсныг мягмар гаригт зарлалаа. Уг асуудлыг эрхлэх хорооны дарга Кристос Стилианидес хэлэхдээ Сири, Ирак гэх зэрэг дэлхийн нийт 42 улс орон дахь боловсрол болон нийгмийн сэтгэлзүйн дэмжлэг нэн шаардлагатай 2 сая 300 мянган хүүхдэд дээрх хөрөнгийг энэ онд зарцуулах болно гэсэн байна.
Хүүхэд багачуудад боловсрол олгох тусламжийн арга хэмжээг Европын Холбооны түнш байгууллагууд болох НҮБ-ын Хүүхдийн Сан гэх мэт агентлагууд, Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага болон Улаан загалмай гэх мэт олон улсын байгууллагууд болон мөн Save the Children гэх мэт ТББ-ууд гүйцэтгэх юм байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)