ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мягмар гаригт Кремльд болсон Ялалтын баярыг зохион байгуулах хорооны бэлтгэл ажлын талаарх уулзалтыг даргалсан байна. Энэ нь өнгөрсөн ням гаригаас эхлэн шуугиж байгаа "Панамын бичиг баримтууд"-ын асуудлын дараа тэрээр олон нийтийн өмнө гарч ирсэн тохиолдол боллоо. В.Путины хувьд Панам улсад байрлах Моссак Фонсека хуулийн компаниас алдагдсан 11.5 сая орчим нууц, оффшор дансны баримт бичгүүдэд түүний нэр холбогдоод байгаа юм. Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын өнгөрсөн ням гаригаас эхлэн мэдээлж эхэлсэн уг баритм бичгүүдэд дэлхийн нэр бүхий улс төрчид, бизнесменүүд болон алдартнуудын нууц оффшор дансны гүйлгээний мэдээллүүд багтаж байгаагийн дотор 12 улсын төрийн тэргүүний нэр ч багтаж байгаа юм. Эдгээрийн дотор Их Британий Ерөнхий Сайд Дэвид Кэмероны эцэг болон хөл бөмбөгчин Лионель Месси зэрэг олон хүмүүс байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд бичиг баримтууд дээр түүний нэр байхгүй ч багынх нь найз холбогдоод байгаа юм. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гаригт хэлэхдээ уг баримт бичгүүдийг дэлгэсэн нь В.Путиныг "гол байгаа болгон онилсон" бөгөөд ОХУ-ын нэр хүндийг гутаан доромжлохын тулд ийм үйлдэл хийж байгаа гэсэн байна.
Эх сурвалж: UBS.mn
Сэтгэгдэл (2)