АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдахчуудын Намаас нэр дэвшигч, бизнесмен Дональд Трампын сонгуулийн кампанит ажил ээлжит сунгаа явагдах Висконсин мужийн Милуоки хотноо үргэлжилж байна.
Тэрээр даваа гаригт тус хотноо зохион байгуулсан кампанит ажлынхаа үеэр эхнэр Меланиа Трампыг ури гаргасан байна.
Сүүлийн үед Дональд Трампын эмэгтэйчүүдийн талаар хэлсэн зарим үг ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа тул ийнхүү хариу болгож эхнэрээрээ үг хэлүүлсэн байна.
Өмнө нь загвар өмсөгч байсан Меланиа Трамп даваа гаригт нөхрөө өмгөөлөн, урьдчилан бэлдсэн богино хэмжээний үгийг хэлсэн байна.
Тэрээр түүний нөхөр бол хүчтэй, хатуу чанга хүн бөгөөд үнэхээр гайхамшигтай удирдагч юм гээд "та эрэгтэй, эмэгтэй хэн ч бай тэр бүх хүнтэй эн тэнцүү харьцдаг" хэмээн хэлсэн байна.
Мөн "Хэрэв түүн рүү дайрч доромжлох юм бол тэр үүний хариуг 10 дахин их барьдаг" хэмээн нэмж хэлсэн байна.
Ганбаатар Мөнх-эрдэнэ /UBS/