Шинэ Зеланд улсын Ерөнхий Сайдын албыг хашиж байсан Хелен Кларк НҮБ-ын ЕНБД-ын албан тушаалд өрсөлдөхөөр болсон байна.
Тэрээр өөрийгөө энэхүү албан тушаалд хамгийн тохиромжтой хүн хэмээн хэлсэн байна.
Хэрэв Хелен Кларк энэхүү албанд сонгогдон томилогдвол тэрээр НҮБ-ын анхны ЕНБД болох юм.
Түүнээс гадна энэхүү нэр хүндтэй албан тушаалд Болгар, Хорват, Македони, Молдав, Монтенегро зэрэг орны өөр 7 хүн өрсөлдөх сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа.
Тэдний дунд 3 ч эмэгтэй өрсөлдөгч байгаа юм. НҮБ-ын ЕНБД-ын албан үүргийн хугацаа 5 жил үргэлжилдэг бөгөөд одоогийн буюу НҮБ-ын 8 дахь ЕНБДарга, Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мун энэ оны эцсээр ажлаа хүлээлгэн өгөх юм.
Харин Бан Ги Муны дараа уг албан тушаалд томилогдох эрхмийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ болон Франц улсууд санал өгөн сонгох болно.
ОХУ-ын НҮБ-ын ЕНБД-аар энэ удаа зүүн Европын иргэн сонгогдох нь зөв гэж үзэж байгаа бөгөөд учир нь тухайн бүсээс энэхүү албанд урьд өмнө хэн нэгэн огт томилогдож байгаагүй гэсэн байна.
Ганбаатар. Мөнх-эрдэнэ/UBS/