Хориотой бэлдмэлийн жагсаалтад багтах болсон мельдония гэх бодис хэрэглэсэн Орос тамирчдын тоо ахин 4-өөр нэмэгдлээ. Энэ удаад хойд хөршийн жүдочид допингийн шалгалтад бүдэрч Наталья Кондратьева (48кг), Екатерина Валькова (63кг), Михаил Пуляев (66кг), Денис Ярцев (73кг) нарын шинжилгээний хариу "+" гарчээ. ДАШТ-ий хошой мөнгөн медальт М.Пуляев болон Н.Кондратьева, Д.Ярцев нарын хувьд жингийнхээ Оросын шилдгүүдийн нэг бөгөөд эх орноо төлөөлөн Риогийн Олимпод зодоглох магадлал өндөр байсан ч ийнхүү допингийн асуудалд нэр холбогдлоо.
Чадраабал Баатарзориг /UBS/
Сэтгэгдэл (3)