“Үлэмж хурд мастер кросс-2016” Монголын автомастеруудын холбоо, “Бичил глобус” групп хамтран уралдааныг зохиолоо.
Төв аймгийн Баруун турууны даваанд болсон энэ уралдаанд түүхэндээ анх удаа 64 тамирчин буюу хамгийн олон тамирчин оролцож шинэ рекорд тогтоолоо. Шагналын сан ч мөн өмнөх тэмцээнүүдээсээ өндөр буюу түрүүлсэн тамирчинд “Приус-20” маркийн автомашин өгөхөөр төлөвлөсөн.
Энэ удаагийн мастер кросс шинэ замд зохион байгуулагдаж, сүүлийн гараанд Спортын мастер Ж.Саруултөгс түрүүлж, Спортын мастер Д.Мөнх-Оргил удаалав. Гуравдугаар байранд спортын дэд мастер н.Бат-Энэрэл, дөрөвдүгээр байранд Спортын мастер Ж.Төрмөнх, тавдугаар байранд залуу тамирчин н.Азжаргал орлоо.