Зүүн Украйны бүс нутагт сүүлийн хоёр жилийн туршид үргэлжилсэн зөрчил мөргөлдөөний улмаас 1.5 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаагаас 300000 орчим хүнд яаралтай хүнсний тусламж шаардлагатай байгаа талаар НҮБ-ын хүнсний тусламжийн агентлагаас даваа гаригт мэдээлсэн байна. Тийм учраас Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн зүгээс энэ оны эхний хагаст багтаан яаралтай хүнсний тусламж шаардлагатай 270000 орчим украйнчуудад сар бүр тусламж үзүүлэхээр болсон байна. Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн хувьд 2014 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хагас сая гаруй хүнд яаралтай хүнсний тусламж үзүүлээд байгаагийн дотор 370000 хүнд сар бүр хүнсний багц илгээж, 180000 гаруй хүнийг хооллоход зориулж санхүүгийн туслалцаа үзүүлсэн байна. Энэхүү агентлагийн зүгээс Украйнд үзүүлэх тусламжийн хөтөлбөрөө НҮБ-ын бусад агентлагуудтай хамтран явуулна хэмээн мэдэгдсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/