Даваа гаригт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ин Хэ, Мексикийн төрийн тэргүүн Энрике Пена Нието нарын уулзалт Мехико хотноо боллоо. Мексик улсын Төрийн ордонд болсон уулзалтын дараагаар хоёр улсын төрийн тэргүүн нар хамтын ажиллагааны бүлэг гэрээнд гарын үзсэг зурлаа. Тэд хоёр улсын эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болон мөн төмөр замын тээвэр, дэд бүтцийн гарцууд болон иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээнүүдэд гарын үсэн зурсан байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ин Хэгийн Мексик улс дахь төрийн айлчлал өнгөрсөн бямба гаригт эхэлсэн бөгөөд тэрээр Мехико хоттой танилцах аяллын хүрээнд тус хотын Антропологийн музейд зочилсон байна. Мөн ням гаригт тус хотод амьдардаг Өмнөд Солонгосын иргэдтэй уулзаж, тэдний хамт солонгосын соёлын бусад арга хэмжээнүүдэд оролцсон байна. Пак Ин Хэгийн Мексик улсад хийж байгаа төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/