ОХУ-ын эрдэмтэн судлаачид хүн төрөлхтөнд нэн их аюул занал учруулах болсон зика болон эбола вирусыг комьпютер загварчлал ашиглан судлаж эхлээд байна. Одоогийн байдлаар 8 төрлийн вирусыг яг ийм аргаар судалж байгаа ажээ. 50 нанометрийн хэмжээтэй зика вирус нь хэмжээгээрээ ДОХ-ын вирусээс 2 дахин бага юм. Энэхүү вируст агуулагдаж байгаа уургийн холбоо нэгдлийг бүрэн дүүрэн судлаж улмаар эмчилгээний аргыг боловсруулах нь судлаачдын гол зорилго юм. Хэдэн сая молекулын нэгдэл болдог энэхүү бичил биетийг судлах ажил нилээд урт удаан хугацааг шаардах төлөвтэй байна. ДОХ-ын вирусын загварчиллыг бүтээхийн тулд бүтэн 7 сарыг зарцуулж, улмаар бусад вирустай харьцуулан судлаж байгаа юм.
Судлаач Иван Константинов "Хүмүүс бид Ангараг гариг эсвэл Дэлхий ван гаригийг хэрхэн яаж харагддагийг маш сайн мэднэ. Гэтэл дэргэдээ байдаг вирусыг хэрхэн харагддаг, яг ямар амьд биет байдаг вэ гэдгийг мэддэггүй. Вирус нян бол бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Гэтэл үүнийг мэдэхгүй байж болохгүй шүү дээ. Мэдэхгүй учраас бид алдаж байна. Харин сайн судлаад авчихвал вирусын халдвараас айх хэрэггүй болно шүү дээ" хэмээн АП-ийн сэтгүүлчид ярьжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/