Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй Нусра Фронтын толгойлогч амь насаа алдсан гэдгийг "Ассошиетэд Пресс" агентлаг дамжуулж байна. Тагнуулын мэдээлэлд дурдагдсанаар АНУ-ын агаарын хүчний явуулсан цэргийн ажиллагааны үеэр Нусра Фронтын толгойлогч болон түүний хүү амь насаа алдсан байна. Идлиб мужид болсон агаарын дайралтын улмаас Нусра Фронтын хэд хэдэн гишүүд дэмжигчид амиа алдсаны нэг нь тус зэвсэгт бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абу Фирас аль-Сури байсан юм. Аль-Кайда бүлэглэлийн нэг хэсэг болсон Нусра Фронтынхон "Исламын улс" зэвсэгт бүлэглэл шиг идэвхитэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа хэдий ч Сирийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт хяналтаа тогтоогоод байгаа юм. Тус бүлэглэл Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах болсон нь олон улсад зарим талаараа ашигтай байгаа бөгөөдНусра Фронтын босогчид Сири дэхь бусад хэт даврагчидтай мөргөлдөж, заримыг нь дараад байгаа ажээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/