Польшийн нийслэл Варшав хотод олон зуун хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдлаа. Ард иргэд үр хөндлөлтийн эсрэг хуулийг илүү чангатгахыг шаардан ийнхүү жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Тус улс бүс нутагтаа үр хөндөлтийн эсрэг хамгийн хатуу чанд хуультайд тооцогддог ч ард иргэд нь үр хөндөлтийг хуулиараа бүрмөсөн хориглохыг шаардаж байна.
Энэ нь иргэдийн сүсэг бишрэлтэй холбоотой бөгөөд Польш улсын хуулинд үр хөндөлтийг хориглосон байдаг ч эх болоод ургийн амь насанд аюултай эсвэл тодорхой хэдэн нөхцөлд үр хөндөлтийг хүлээн зөвшөөрдөг байна. Харин жагсагчид үр хөндөлтийг бүрмөсөн хориглохыг шаардаж, үүний цаана хүний амь нас байгаа гэдгийг бодолцож үзэхийг хүссэн байна.
Жагсаалд оролцогчид үр хөндөлтийн эсрэг шинэ хуулийн төслийг засгийн газартаа өргөн барихаар төлөвлөөд байгаа бөгөөд ингэхийн тулд 100,000 хүний гарын үсгийг цуглуулах ёстой юм байна. Шинэ хуулийн төсөлд үр хөндөлтийг бүрмөсөн хорих заалтаас гадна эмнэлэгт хүүхдийн хүйсийг тодорхойлуулах мөн жирэмсний тестийг худалдан борлуулахыг хориглох заалтуудыг багтаах ажээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/