“Дэлхийн цирк монголд” гурав дахь удаагийн тоглолт үзэгчдийг иэг байлдан дагуулж байна. Тасалбарын эрэлт хэрэгцээ өндөр, хүрэлцээ муу байгаа учраас үзэгчид хүсэлт гаргажээ. Тиймээс тоглолтын хугацааг долоо хоногоор сунгахаар болсон байна. Хүүхэд багачууд амьд арслан харж хүслээ гүйцээж, лам гөрөөс, сармагчин одой морь болон чадварлаг жүжигчид Монголын үзэгчдийн гайхашруулж байна. Дэлхийн 15 орны шилдэг циркчидийн тоглолт энэ долоо хоногийн амралтын өдрийн онцлох үзвэр байх нь дамжиггүй. Дэлхийн цирк Монгол тоглолтыг зохион байгуулагчид аль болох олон хүнийг хамруулах үүднээс амралтын өдрүүдэд өдөр 2-3 удаа тоглолтыг зохион байгуулж байгаа аж.