Умард Солонгосын Засгийн газраас ард иргэддээ хандан улс орон нь эдийн засгийн хямралд өртөөд байгааг сануулжээ. Мөн өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарч байгаа тул бэлтгэлтэй байхыг анхааруулсан байна.
БНАСАУ-ын намын сонин гэгдэх “Нодон Синмун"-д энэ талаар мэдээлснийг “The Telegraph” сонин өчигдөр уламжилжээ. Умард Солонгосын удирдагчийн онцолсноор хувьсгалд хүрэх зам нь удаан бөгөөд хүнд байх болно. Ургамлын үндсээр дахин хооллох үе ч бидэнд тулгарч болох юм. 1994 оноос эхэлж, дөрвөн жил үргэлжилсэн өлсгөлөнгийн үе дахин нүүрлэхийг үгүйсгэх аргагүй” гэжээ. Тухайн үед хоол хүнсний хомсдолоос болж 22 сая хүн амтай тус улсын 500 гаруй мянган хүн амиа алдсан юм. Ким Жөн Уны онцолсноор Умард Солонгосын эсрэг олон улсын байгууллага хатуу хориг тавьсны уршгаар улс оронд нь эдийн засгийн хүндхэн үе нүүрлээд буй аж.
Умард Солонгосын эрх баригчид өнгөрсөн нэгдүгээр сард устөрөгчийн бөмбөг туршсан. Мөн алсын тусгалтай пуужинг нэг бус удаа харваж байв. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэгтавиад байсан хоригоо чангатгасан билээ. “The TelegraplY’-д дурдсанаар Умард Солонгосын эрх баригчид өнгөрсөн онд олон орноос 440 мянган тонн хүнсний тусламж хүссэн гэх. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 17.6 мянган тонн тусламж авчихаад байгаа юм байна. Өмнөд Солонгосын "Чосун Ильбо” сонинд Умард Солонгосын Засгийн газраас ард иргэдээ cap бүр улсын санд нэг килограмм будаа тушааж байхыг үүрэгдсэн гэжээ.
Мөн тус улсын эрх баригчид Өмнөд Солонгос, АНУ-ын зэвсэгт хүчнийхэн хамтарсан сургуулилт хийж буй энэ үед хариу арга хэмжээ аван цэргийн сургуулилтаа идэвхжүүлэх болсон. Тухайлбал, гуравдугаар сарын 21-нд 22 минутын зайтай ойрын тусгал бүхий хоёр баллистик пуужин Японы тэнгисийг чиглүүлэн харважээ. Мөн хоёрдугаар сард тив хоорондын
Үүний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг гаргасан тогтоолыг зөрчсөн гэж үзэн хоригоо чангатгах болсон. Тогтоолд зааснаар Умард Солонгосыг цөмийн туршилт, тэр дундаа баллистик пуужинг харвахыг хориглосон байдаг.
Сэтгэгдэл (3)