Улаанбаатар хотод ирэх сарын 22-24-нд “Рио 2016" олимпын эрх олгох сонгомол, чөлөөт бөхийн тэмцээн болно.
Одоогоор тус тэмцээнд 73 орны баг оролцох мэ- дүүлгээ ирүүлсэн байна. Олимпын эрх олгох уг тэмцээнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 12 төлөөлөгч, албаны 81 хүн, 473 бөх, 227 дасгалжуулагч, олон улсын 56 шүүгч, 63 эмч, хэвлэл мэдээллийн гурван ажилтан нийт 935 хүн ирэхээр болжээ.
Манайд болох тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт гурав, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт хоёр, олимпын 46 эрх олгох аж.
Сэтгэгдэл (1)