4 талт уулзалтын үеэр Америк болон Хятадын удирдагчид олны анхаарлыг татсан мэдэгдэл хийсэн байна. Хэзээнээс л Хойд Солонгосын ойрын түнш байж ирсэн Хятад улс энэ удаад Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг дорвитой арга хэмжээ авахаа илэрхийлсэн юм. Мөн АНУ болон БНХАУ кибер гэмт хэргийн эсрэг хамтран тэмцсээр байхаа амлалаа. Цахим орчин дахь халдлага дайралтын улмаас их гүрнүүдийн харилцаанд ан цав гарахад хүрч байсан учир Америк болон Хятад кибер гэмт хэргийн эсрэг нэгдэн тэмцэж, харилцан мэдээлэл солилцох зөвшилцөлд хүрч байсан юм.
АНУ-ын хувьд бүс нутгийн улс орнуудтай нь харилцаагаа сайжруулах замаар Хойд Солонгосын түрэмгий бодлогыг эсэргүүцэхээр төлөвлөж байна. БНСУ болон Хятад улс Хойд Солонгост үзүүлж ирсэн бүхий л тусламж, хөнгөлөлтөө зогсоогоод байгаа бөгөөд НҮБ-ын тавьсан хориг ёсоор маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн Умард Солонгос руу нийлүүлэгдэх боломжгүй болсон байна. Гэсэн хэдий ч Хойд Солонгосын тал тасралтгүй зэвсгийн туршилт явуулсаар байгаа юм.
Сэтгэгдэл (2)