БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн үргэлжилж байна. Манай тамирчдаас Азийн аварга Д.Отгондалай, ОУХМ Б.Чинзориг нар олимпийн эрхээ авсан бол дөнгөж сая эрэгтэйчүүдийн -49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн боксчин Девендро Лаймрамтай тулалдаж олимпийн эрхээ авлаа.
Тэрээр ОУХМ Г.Ган-Эрдэнэ 49кг-ын жинд Энэтхэгийн Девендро Сингх Лаишрамтай өрсөлдөж 29:28, 30:27, 30:27 буюу 3:0-ийн харьцаагаар буулган авч Олимпийн наадамд өрсөлдөх эрхээ ийнхүү авсан юм.