Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд АНУ болон Өмнөд Солонос, Хятад, Япон гэсэн 4 улс тусгай уулзалтыг зохион байгуулсан юм. Эдгээр улсууд Солонгосын хойг дахь зөрчил сөргөлдөөнийг улам бүр хурцатгаж байгаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж, коммунист улсад шахалт үзүүлэх тал дээр санал нэгдсэн байна.
АНУ-ын зүгээс Өмнөд Солонгос болон Хятад, Япон гэсэн 3 улс харилцаа холбоогоо улам бүр ойр дөт болгож, Хойд Солонгост шахалт үзүүлэх ёстой болохыг сануулсан байна. Эс тэгвэл Умард Солонгос үй олноор нь устгах зэр зэвсэг бүтээн туршиж, бүс нутагтаа төдийгүй дэлхий нийтэд аюул занал учруулсаар байх болно гэжээ. БНАСАУ 2016 он гарсаар устөрөгчийн бөмбөг туршиж, хэд хэдэн баллистик пуужин харвасан бөгөөд энэхүү өдөөн хатгалгыг нь зүгээр хараад сууж болохгүйг Обама сануулсан юм.
Азид хөгжлөөрөө тэргүүлэгч Хятад, Япон, Өмнөд Солонгос гэсэн 3 улс НҮБ-д саналаа хүргүүлж Умард Солонгосын эсрэг илүү чанд хатуу хориг тавих хэрэгтэйг мэдэгдэхээр болсон байна. Мөн бусад улс орнуудыг ч нэгдэн, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриалсан байна.
БНСУ-ын төрийн тэргүүн Пак Ин Хе болон БНХАУ-ын дарга Си Зиньпинь, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мөн АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама зэрэг нөлөө бүхий удирдагчдын оролцсон 4 талт уулзалтаас тодорхой санамж бичиг, эсвэл гэрээ хэлэлцээ гарсангүй. Харин НҮБ-д санал хүргүүлэх шийдэлд хүрсэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (3)