Өнгөрсөн сарын 26-30 өдрүүдэд Казакстаны Алмату хотод болсон таэквондогийн найм дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Х.Ерханат 63 кг-д финалийн тоглолтод Казакстаны тамирчинг ялж аварга боллоо.
Тэрээр 11 дэх жилдээ таэквондогоор хичээллэж байгаа бөгөөд спортын дэд мастер, Монголын шигшээ багийн тамирчин юм байна. Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тэрээр боксын улсын аварга, кик боксын улсын аварга зэрэг олон амжилтыг үзүүлж байжээ.
Сэтгэгдэл (2)