Энэ удаагийн цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулганд манай хойд хөршийн төрийн тэргүүн оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнээс гадна Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф ч уулзалтанд очиж чадахгүй гэдгээ хэлжээ. Наваз Шарифын хувьд улс оронд нь гарсан халдлагатай холбоотойгоор гадаад айлчлалуудаа цуцлаад байгаа гэсэн тайлбарыг өгсөн юм. Эргэн сануулахад өнгөрсөн Ням гаригт Пакистан улсын Лахор хотод террорсит халдлага гарч, 72 хүн амь насаа алдсан юм.
Гэхдээ шинжээчид Наваз Шарифын тайлбарыг бодит бус хэмээн үзэж байна. Түүнд цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцохгүй байх өөр шалтгаан байгаа гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Пакистан улс саяхан баллистик пуужингийн туршилт явуулсан бөгөөд үүнийг нь НҮБ болон АНУ хурцаар шүүмжилж, Пакистаны эсрэг хориг тавих асуудал ч хөндөгдсөн юм. Энэ асуудлаас үүдэн Пакистаны Ерөнхий сайд АНУ-д зохион байгуулагдаж буй чуулганд оролцохоос татгалзсан байж магадгүй байна.
ОХУ-ын төрийн тэргүүний хувьд хамгийн сүүлд Сирид явагдаж буй цэргийн ажиллагаатай холбоотой, мэдэгдэл хийж Сирийн Пальмира хот дахь мина, тэсрэх бөмбөгийг цэвэрлэж, аюулгүйжүүлэхэд туслахаа амласан байна. Тусгай мэргэшсэн баг бүрэлдэхүүн Пальмира хотод ажиллаж тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй болгох юм байна. "Исламын улс" зэвсэгт бүлэглэлийн хяналтанд байсан тус хотыг саяханаас чөлөөлөөд байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (4)