Аргентин улсын Атлантын Далайн өмнөд хэсэг дэх газар нутгийнхаа хэмжээг 35 хувиар өргөтгөх хүсэлтийн дагуу энэхү асуудлыг НҮБ-ын тусгай хороо шалгаж үзээд шийдвэрээ гаргасан байна. Их Британи улстай газар нутгийн маргаан бүхий Фолклендын арлууд болон бусад далайн хил хязгаарыг багтаан оруулсан Аргентин улсын далайн хил хязгаарын уг хүсэлтийг НҮБ-аас тус улсын мэдлийн газар нутаг мөн гэсэн шийдвэрийг гаргажээ. Даваа гаригт тус улсын Гадаад Хэргийн Яамнаас НҮБ-ын шийдвэрийн дагуу Аргентин улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 1,7 сая км шоо дөрвөлжин талбайгаар нэмэгдсэн болон Их Британи улстай өрнүүлж байгаа газар нутгийн маргаанд НҮБ-ын энэхүү шийдвэр чухал нөлөө үзүүлэх болно хэмээн мэдэгдсэн байна. НҮБ-ын тусгай хороо Аргентины талд асуудлыг шийдвэрлэсэн бол Их Британий хувьд Фолклендын арлууд нь тус улсын хамгаалалт доор оршдог өөртөө засах орон юм гэжээ. Ямартай ч энэ сарын эхээр гаргасан НҮБ-ын шийдвэрийн дагуу газар нутгийн хэмжээгээ нэмээд байгаа Аргентин улсад орон даяар энэхүү үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/