Тайландын шинэ үндсэн хуулийн төслийг мягмар гаригт олон нийтэд нээлттэй болгосон байна. Тодруулбал орон нутгийн цагаар мягмар гаригийн 13 цаг 39 минутад олон нийтэд нээлттэй болгосон байна. Үүний учир нь яг энэ цагт аз авчирдаг гэж үздэг тул ийнхүү тухайн мөчид шинэ төслийг олон нийтэд танилцуулсан ажээ.
Ардчилсан үзлийг дарагдуулж, цэргийнхэнд илүү их эрх мэдлийг өгөх гэж байна гэсэн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байгаа уг шинэ үндсэн хуулийн төслийг энэ оны 8 дугаар сард бүх нийтийн санал асуулга явуулан батлах эсэхийг шийдвэрлэх юм.
Тайландын улс төрийн хүчнүүд энэхүү шинэ үндсэн хуулийн анхны төслийг эсэргүүцэж байсан бөгөөд улс төрийн өөр үзэл баримтлал бүхий талуудын хувьд уг асуудал дээр санал нэгдэж байсан нь маш ховор тохиолдол болсон билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/