АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах Капитол Билдинг буюу тус улсын Конгрессийн байрны жуулчид болон үзэгчдэд зориулсан цогцолборын үүдний хэсэгт цагдаагийн албан хаагчийг буудсан хэрэг өчигдөр гарсан байна. Хэргийг үйлдсэн этгээдийг баривчлан, түр саатуулж байгаа талаар цагдаагийн албанаас мэдээлсэн байна.
Харин буудуулсан цагдаагийн албан хаагчийг яаралтай мэс засал хйилгэхээр эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүнийг хүнд шарх аваагүй хэмээн мэдээлсэн байна.
Хэргийн үеэр цагдаагийн албан хаагчийн ойр зогсож байсан нэг эмэгтэй мөн гэмтэл авсан ажээ. Энэхүү хэрэг явдал Конгрессийн хуралдаан завсарласан үеэр гарсан ба энэ үеэр Цагаан Ордныг бүрэн хамгаалалтанд авсан байна.
Мөн тухайн үед цагдаа болон аюулгүй байдлын албаныхан нөхцөл байдлыг бүрэн хяналтандаа авах хүртэл Конгрессийн ажилтан, албан хаагч нар болон энгийн иргэдийг аль болох дотор газар үлдэж, гадагшаа гарахгүй байхыг анхааруулан тушаасан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/