Даваа гаригт Кэти далайн хар шуурга Их Британи улсын ихэнх хэсгийг дайраад өнгөрлөө. Хүчтэй салхи шуурганы улмаас Лондон хотын өмнөд хэсгийн уушийн газрын дээвэр эвдэрснээс гадна маш олон тооны нислэгүүдийг буцаан цуцалсан байна. Тодруулбал Гэтвик болон Хитроугийн олон улсын нисэх онгоцны буудлуудад 130 орчим нислэгийг цуцалсан байна.
Кэти шуурганы үеэр Лондон хотоос баруун өмнө зүгт орших Гилдфорд хотын ойролцоох голын сав газраар каяак завьтай хүн алга болсон бөгөөд цагдаа нар аврах багийнхантай хамтран эрэн сурвалжлах, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн хурдны зам хаагдсанаар олон тооны ачааны автомашины. Шуурганы үеэр салхины хурд дээд тал нь цагт 170 км хүрч ширүүссэний улмаас 100000 орчим айл тог цахилгаангүй болсон ажээ. Тус улсын цаг уурын албанаас цаашдаа Английн баруун өмнөд хэсгээр түвшин өндөртэй үер болох талаар анхааруулсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/