Нидерланд улсад аж төрдөг Томас Дамбо гэх залуу амьдралынхаа долоон жилийг шувууны үүр хийхэд зарцуулсан байна. Хот суурин газар жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа өнөөгийн дэлхий ертөнцөд, зэрлэг амьтдад зориулагдсан орон зай улам бүр багасч байгаа юм.
Тиймээс ч Томас бяцхан шувуудыг аюулгүй гэр оронтой болгохоор зорьж амьдралынхаа долоон жилийг шувууны үүр бүтээхэд зориулсан байна. Тэрээр 3500 гаруй шувууны үүрийг төрөл бүрийн материал ашиглан босгосон байна.
Шувууд дуу чимээ ихтэй газраас дайждаг учир Томас бүтээсэн шувууны үүрнүүдээ томоохон цэцэрлэгт хүрээлэн мэтийн дуу чимээ багатай газарт байршуулж иржээ. Цас, бороо, жихүүн салхинаас найдвартай хамгаалах үүрнүүд шувуудын хувьд халуун дулаан гэр орон болж байна.
Төрөлх хотоо шувуудын жиргээгүйгээр төсөөлөхөөс эмээдэг Томас Дамбо жил ирэх тусам хотод нь аж төрдөг шувуудын тоо толгой багасч байгааг ажигласан байна. Тиймээс сонсголонтой жиргэдэг шувуудыг хотдоо үлдээхийн тулд ийнхүү урт удаан хугацааг шувууны үүр бүтээхэд зориулжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/