Дэлхийн аварга шалгаруулах "Hairworld 2016" тэмцээнд анх удаа манай улсын тамирчин Дэлхийн аварга боллоо. Тус тэмцээн Солонгос улсад болж байгаа бөгөөд "Видал" салоны мастер үсчин С.Мөнхнасан дэлхийн аварга болсон байна. Мөн "Хос шагай" салоны захирал Н.Алтаншагай дөрөвдүгээр байрт шалгарч, манай эрэгтэй үсчид багаараа гуравдугаар байрт орж бахдам амжилтыг үзүүлжээ. Эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваа авъяаслаг залуусдаа баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (2)