Цагаачлалын хямрал олон улсын өмнө тулгамдсан асуудал болон хувираад байгаа. НҮБ Грекийн нутаг дэвсгэр дээр аж төрж байгаа 10,000 орчим цагаач орон гэргүй гадаа өдөр хоногийг өнгөрүүлж байгаа гэдгийг дэлхий нийтэд санууллаа. Эдгээр иргэдийн дотор 4000 орчим хүүхэд байгаа бөгөөд хүнд хэцүү орчинд аж төрж байгаа 0-18 хүртэлх насны хүүхдүүд эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй амьдарч байгаа юм.
Тиймээс хандивлагч орнуудад хандан цагаачдыг орон байр, хоол хүнс, эм тариагаар хангахыг уриалж байна. Хүйтэн чийгтэй газар өдөр хоногийг аргацааж байгаа хүүхдүүд халдварт өвчинд өртөмтгий болж, дүрвэгсдийн хуаран дахь нөхцөл байдал нилээд хүнд болоод байна. НҮБ-ын харъяа болон орон нутгийн хүмүүнлэгийн байгууллагууд цагаачдад чадах чинээгээрээ туслаж байгаа хэдий ч хөрөнгө санхүүгийн асуудал тулгамдаад байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/