Хойд Солонгосын төрийн мэдлийн төв телевиз өнгөрсөн Ням гаригт өөр нэгэн анхаарал татсан мэдээлэл дамжуулсан нь шинэ загварын их бууны туршилтын талаархи сурвалжлага байлаа. Нилээд том хэмжээтэй нэг дор олон пуужин зэрэг харвагч төхөөрөмжийг залуу удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр туршиж, ажиллагааны горимтой нь танилцсан байна.
Гэхдээ энэхүү туршилтыг хэзээ, хаана хийснийг нь тодорхой мэдээллээгүй юм. Харин БНСУ-ын тагнуулын төв газар туршилтыг 3-р сарын 21-ний өдөр явуулсан хэмээн үзэж байна. Энэ өдөр Хойд Солонгосын тал Япон тэнгисийн зүгт хэд хэдэн ойрын тусгалт пуужин харвасан юм.
Он гарснаас хойш Хойд Солонгос удаа дараа зэр зэвсгийн туршилт явуулаад байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор олон улс Умард Солонгосын эсрэг чанд хатуу хориг тавиад байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (3)