Шанхай хот дахь нэгэн байгууламжийн эзэд барилга дээрээ БНХАУ-ын дарга Си Зиньпиний зургийг асар томоор хэвлэн, наасан байна. Тус барилгын эзэд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар давхруудаа түрээслэдэг бөгөөд хэдэн арван бизнес эрхлэгчид дотор нь ажилладаг байна.
Энэ жилээс метроны байгууламж барих ажилтай холбогдуулан тус барилгыг нураах шийдвэр гаргасан юм. Харин үүнийг эсэргүүцсэн эзэд нь барилгаа нураалгахаас татгалзаж, дотор нь асар олон хүний ажил амьдрал буцалж байдгийг учирласан байна.
Харин орон нутгийн эрх баригчид тусгай төлөвлөгөөгөөр газар доорх байгууламжийг барьж байгуулж байгаа учраас нураахаас өөр аргагүй гэсэн байр суурийг илэрхийлсээр байсан юм.
Улмаар барилгыг хэдэн өдрийн дараа хүчээр нураах гэж байсан байна. Харин үүнээс өмнө барилгын эзэд Си Зиньпиний зургийг хэвлэн нааж, хүчээр нураахаа болихыг шаарджээ. Үүгээр дамжуулан төр засаг орон нутгийн эрх баригчдын бусармаг үйлдлийг харж байгаа гэдгийг илэрхийлэхээр зорьжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (2)