Сүүлийн саруудад хоёр Солонгосын харилцаа эрс муудаж, хүйтрээд байгаа билээ. Тэгвэл Өнгөрсөн Ням гаригт Хойд Солонгосын тал БНСУ-д шаардлага хүргүүлсэн байна. Умард Солонгосын зүгээс БНСУ-ын төрийн тэргүүн Пак Ин Хег уучлал хүсч, залуу удирдагч Ким Чен Унаас урвасан этгээдүүдэд хариуцлага тооцохыг хүссэн байна. Эс тэгвэл Хойд Солонгосын их бууны анги БНСУ-ын төрийн тэргүүний ордон руу галлахад бэлэн байгаа хэмээн мэдэгджээ. Энэхүү сүрдүүлгийн шинжтэй мэдээллийг Умард Солонгосын төрийн мэдлийн төв телевиз дамжуулсан юм.
АНУ болон БНСУ хамтран цэргийн сургуулилалт хийнэ хэмээн зарлаад байгаатай холбоотойгоор БНАСАУ сүрдүүлгийн шинжтэй мэдэгдлийг хэд хэдэн удаа хийж, Өмнөд Солонгосыг заналхийлэх болсон юм. Учир нь АНУ болон БНСУ урьд өмнө нь байгаагүй өргөн бүрэлдэхүүн бүхий цэргийг сургуулилалтыг зохион байгуулж, ингэхдээ асар хүчтэй зэр зэвсэг ашиглахаар төлөвлөсөн байна.
Хэрэв БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордныг онилсон их буу галлавал Сөүл хот тэр чигтээ үнсэн товрог болно гэдгийг Хойд Солонгосын тал мэдэгдсэн байна. Энэ сүрдүүлэгтэй холбоотой ямар нэг хариу мэдэгдлийг Өмнөд Солонгосын тал хийгээгүй байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (1)