Амиа золиослогчийн тэсэлсэн бөмбөгөнд 69 хүн эрсэдсний дийлэнх нь эмэгтэйчүүд,хүүхдүүд байгаа юм.Зүүн Пакистаны томоохон хот болох Лахорын цэцэрлэгт хүрээлэнд христ шашинтнууд олноор цуглан Улаан өндөгний баяр тэмдэглэж байхад ийм явдал болжээ.Одоогоор Пакистан дахь талибанчууд халдлагын хариуцлагыг хүлээгээд байна.Гэмтэж шархадсан хүний тоо 200 дөхөж хотын томоохон эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байгаа тухай мэдээлэл ирж байна. Пакистаны Ерөнхийлөгч болсон явдалд эмгэнэл илэрхийлээд улс даяар 3 хоногийн үндэсний гашуудал зарлалаа.
Санжаа Лхагвасүрэн /UBS/