Ганбаатар Мөнх-Эрдэнэ
Тайваний Гоминдан намын даргыг сонгох ээлжит сонгууль явагдлаа. Сонгуульд оролцогсдын нийт саналын 56,16 хувийн саналаар Хунг Шиу Чу тус намын шинэ даргаар сонгогдсон байна. Хунг Шиу Чу гурван нэр дэвшигчтэй өрсөлдөн ялалт байгуулаад байгаа бөгөөд ийнхүү тэрээр тус намын түүхэн дэх анхны эмэгтэй дарга болж байна. Түүний өрсөлдөгчдийн дунд Гоминдан намын удирдах зөвлөлийн гишүүн Хуанг Минь Хуй байсан юм. Түүнийг тус намын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх гэж байсан ч рейтинг багатай байсан тул намын гишүүдийн саналаар цуцлаж байжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/