Таргалалт нь бие махбодын эд эрхтэн, арьсан дор өөхөн эд хуралдаж, биеийн жин нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм.
· Хүүхэд үеэс зөв хооллохоос эхлэнэ – Хүүхэд төрөнгүүт ангир уургийг амлуулж, эхийн сүүгээр хооллох, чихэр, давсгүй нэмэгдэл хоол өгөх буюу бага насанд нь чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнээр хооллохгүй байх, чихэргүй орчинг бүрдүүлэх,
· Хүүхдийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах – Хөдөлгөөний хомсдолд орохоос сэргийлж биеийн тамир, спортоор хичээлэх, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдралын хэвшилд сургах, ТВ үзэх, компьютер тоглоом тоглох цагийг хянах, гэрийн ажилд туслуулах, цахилгаан шат хэрэглэхгүй байх, биеийн жингээ тогтмол хэмжих дадал хэвшүүлэх.
· Таргалалт бол хэвийн үзэгдэл биш юм. Хүний биед үүсэх ихэнх эмгэгийн суурь болдог тул эрүүл мэндэд уршигтай өвчин гэдгийг хувь хүн бүр ойлгох, насанд хүрэгчид жингээ тогтмол хэмжиж, БЖИ-ийг 24.9-с ихгүй байлгахыг эрмэлзэнэ.
· Өөрийн амьдралын хэв маягаа үнэлнэ.
- Илчлэг ихтэй хоол хэрэглэдэг эсэх - Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, өөх тос ихтэй хоол хүнс ба утсан бүтээгдэхүүн хэр хэрэглэдэг вэ
- Хооллох хэв маягаа үнэлэх – Хурдан иддэг, хэр зэрэг хэмжээтэй иддэг, голчлон ямар хүнс хэрэглэдэг, хоолох үедээ ном уншдаг эсэх, хэр зажилж иддэг, давс ихтэй хоол хүнс хэрэглэдэг зэрэг
- Хөдөлгөөний идэвхээ үнэлэх – Суугаа ажил эрхэлдэг эсэх, явган явах, машинаар явах, дасгал хийдэг эсэх, спорт тоглоом тоглодог эсэх
· Амьдралын эрүүл хэв маягт суралцах – Биеийн жингээ тогтмол хэмжиж хэвших, Эрүүл хоол хүнсийг сонгож хэрэглэх, хооллолтын буруу зан үйлээ өөрчлөх, идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийж хэвших
· Зөв хооллох дэглэм баримтлах
- Олон нэр төрлийн хүнс, хоол хэрэглэх
- Хоногт 3 ба түүнээс олон нэгж (≥240 г) хүнсний ногоо, 2-оос багагүй нэгж (≥160г) жимсийг тогтмол хэрэглэх
- Тослог багатай сүү, цагаан идээг өдөр бүр тогтмол хэрэглэх
- Өөх тосны хэрэглээгээ хязгаарлах, ялангуяа амьтны гаралтай өөх тос, транс тосноос татгалзах
- Сахар, чихэр, иоджуулсан давсыг тохируулан хэрэглэх
- Архи, согтууруулах ундааг хориглох
- Эрүүл хүнсийг сонгон, өөрийн бие махбодын онцлогт тохируулан хэрэглэх
- Аюулгүй хүнс, хоол хэрэглэх
- Тос, давс ихтэй эрүүл бус хоол, хүнс, ялангуяа “Түргэн хоол” – оос татгалзах
- Аюулгүй цэвэр ундны ус хэргэлэж, хангалттай хэмжээний ус уух
- Оройн 19 цагаас хойш хоол идэхгүй байх, бага хэмжээгээр 4 – 5 удаа хооллох, хоолоо аль болох удаан, сайтар зажилж идэх, нэг дор хэт их идэхээс зайлсхийх
- Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах