Жил бүрийн гуравдугаар сарын 27 бол дэлхийн театрын баярын өдөр. Энэ өдрийг угтан Улсын драмын эрдмийн театраас “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийг цувралаар тоглож байна. Өнгөрсөн өдрүүдэд У.Шекспирийн “Ромео Жульетта”, М.Сервантесийн “Кихот ноён”, Софокл “Эдип хаан” болон Г.Ибсен “Нора” зэрэг сонгодог жүжгүүдийг тоглосон. Тэгвэл театрын уран бүтээлчид өчигдрөөс эхлэн У.Шекспирийн “Гамлет” жүжгийг гурван удаа тоглох гэж байна.
УДЭТ-т
3.25 - 15.00 "Гамлет"
3.26 - 17.00 "Гамлет"
3.27 - 17.00 "Гамлет" тус тус тоглогдоно.
“Гамлет” чухамдаа дэлхийн утга зохиолын сор болсон бүтээлийн нэг. Эдүгээ цагаас 33 жилийн тэртээ 1979 онд анх УДЭТ-ын алтан тайзнаа амилсан “Гамлет”-ыг энэ удаад үзэгчид магадгүй огт өөр өнцгөөс хүлээн авах байх. “Гамлет” жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан гэх түүхэн баримт бий. Тэр цагаас хойш олон орны олон театрт солиотой, хардагч, өшөө авагч гээд тоймгүй олон “Гамлет” амилсан.