Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яам үндэсний урлаг, соёлыг сурталчлах тоглолтыг 2016 оны 3 дугаар сарын 22-нд зохион байгуулав. Тоглолтонд жүжигчид монгол бүжиг бүжиж, “Монгол костюмс” компанийн загвар өмсөгчид үндэсний дээл, хувцасны шилдэг загваруудыг үзүүлэв. Мөн Монголын хөгжмийн зохиолчдын ая дууны дээжээс толилуулав.
Тоглолтыг Туркийн ГХЯ болон бусад яам, газрын захирал, ажилтнууд, Төв Азийн орнуудын элчин сайд нар, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид үзэж сонирхов. Туркийн телевизүүд Монголын жүжигчдийн тоглолтыг үзэгчиддээ хүргэн сурталчилж байна. Ялангуяа хөгжимчин Х.Дамдины тоглосон морин хуур ба хөөмийн гоцлолыг үзэгчид нижигнэсэн алга ташилтаар мялаав.
Сэтгэгдэл (2)