Бельгид уй гашуу дагуулсан халдлага араасаа олон талт улс төрийн шинжтэй маргаан мэтгэлцээн, талцлыг дагуулаад байна. Эдгээрийн нэг нь АНУ-ын төрийн тэргүүн Барак Обаматай холбоотой юм. Европ тивийг цочирдуулсан халдлага тохиож, дэлхийн улс орон бүр эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлж байхад Обама Куба улсад спортын тэмцээн уралдаан үзээд явж байсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн байна. Обамагийн энэ байдлыг зарим улс төрчид Америк орон Европын холбоонд хэрхэн ханддагийн илрэл хэмээн тайлбарлаж байгаа юм. Их гүрний төрийн тэргүүний хувиар Обама дэлхий дахинд тулгараад байгаа ямар ч асуудалд оройлох байр суурьнаас оролцох ёстой гэдгийг шүүмжлэгчид хэлж байна. Тэр тусмаа уй гашуу дагуулсан террорист халдлагыг зогсоохын төлөө боломжтой бүхнийг хийх ёстой гэдгийг Америкийн Бүгд Найрамдах намын улс төрчид мэдэгдээд байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)