Европ тивийн "шигтгээ" болсон хотуудад ээлж дараалан террорист халдлага гарч байгаа нь хөгшин тивийн ард иргэдийг түгшээх болоод байна. Эхлээд Парис дараа нь Брюссель хот халдлагад өртсөнөөр хүмүүс хаана ч хэзээ ч аюул занал хүлээж байж магадгүй гэсэн ойлголттой болоод байна. Яг энэ цаг үед Ромын пап мэдэгдэл хийж ард иргэдийн санаа сэтгэлийг тогтворжууллаа.
Ватиканы гэгээн Петрийн талбайд долоо хоног бүр айлтгал хийдэг Ромын пап энэ удаад Брюссельд гарсан халдлагатай холбоотойгоор эмгэнэл илэрхийлэн, 1 минутын турш дуугаа хураасан байна. Тэрээр халдлагын улмаа амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд Бельгийн ард түмнийг зүрх сэтгэлээрээ гэрэл гэгээг мэдрэхийг уриалсан байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/