Мьянмар улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Хтин Кьяв 18 сайд бүхий танхимаа тус улсын Парламентад танилцууллаа. Энэхүү танилцуулгад танхимын гишүүдийн зөвхөн нэрс багтсан бөгөөд тэдгээр гишүүд аль яамыг удирдах асуудлыг дараа нь шийдэх юм байна. Шинэ Ерөнхийлөгчийн өнөөдөр танилцуулсан сайд нарын жагсаалтанд өнгөрөгч оны 11 дүгээр сард явагдсан сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг Намын тэргүүн Аун Сан Су Чи мөн багтан орсон байна. Ерөнхийлөгч Хтин Кьявын танилцуулсан жагсаалтанд багтаж байгаа Аун Сан Су Чи болон бусад 17 эрхмийг яамдын сайдаар томилох эсэхийг Мьянмар улсын Парламент шийдэх болно.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)