Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдааныг 7 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Уралдаан энэ сарын 25-наас 4 сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Төв аймагт 3 үе шаттайгаар явагдах юм.