Нийслэл хотод хаврын анхны бороо өнгөрсөн долоо хоногт орсон. Харин өнөөдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд анхны бороо орж, урин цаг ирж буй илтгэлээ.
Цаашид цаг агаар бага зэрэг хүйтэрч, нойтон цас орохыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж буй юм.
Тухайлбал энэ сарын 23-нд төвийн нутаг, говийн нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Сэтгэгдэл (2)