Хойд Солонгос цэргийн сургуулилалт зохион байгуулсан байна. Энэ талаархи мэдээллийг тус улсын төрийн мэдлийн телевиз анхлан дамжуулсан бөгөөд цэргийн сургуулилалтыг залуу удирдагч Ким Жон Ун удирдсан байна. Хэд хэдэн гэрэл зургийг нэгтгэн цэргийн сургуулилалтын үйл явцыг харуулсан юм.
Энэ хавар АНУ болон БНСУ хамтран цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнийг эсэргүүцэж байгаа Умард Солонгосчууд пуужингийн туршилт явуулсаар саяхнаас цэргийн сургуулилалтаа эхлүүлсэн байна.
Гэхдээ энэ удаагийн цэргийн сургуулилалтыг яг хаана зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өмнөд Солонгосын Тагнуулын төв газрын мэдээлснээр сургуулилалтыг өнгөрсөн Пүрэв гаригт эхлүүлсэн ажээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (4)