Улсын драмын эрдмийн театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Театр 2016” онол, практикийн сургалтыг театрын 85 жилийн ойн хүрээнд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Уг сургалтанд УДБЭТ, ХЦДБЧ болон Дархан, Сэлэнгэ, Дундговь, Сүхбаатар, Ховд, Увс, Баянхонгор зэрэг 15 аймгийн 20-иод театр чуулгын 120 гаруй уран бүтээлчид болон ажилтнуудад “Театрын удирдлага, менежмент”-ийн сургалтыг ХБНГУ-ын театрын мэргэжилтэн доктор Фолкер Баллвег, “Найруулагч-Жүжигчин”-ын УДЭТ-ын найруулагч УГЗ Ч.Найдандорж, “Театрын зураач-сценограф”-ийн сургалтыг УДЭТ-ын ерөнхий зураач СТА Т.Ганхуяг, “Театрын гэрлийн найруулга”-ын сургалтыг УДЭТ-ын гэрлийн найруулагч СТА Ц.Эрдэнэбат, “Театрын дууны найруулга”-ын сургалтыг УДЭТ-ын дууны найруулагч СТА Т.Ганхуяг нар удирдан явуулна.
Энэ удаад Герман-Монголын сургагч багш нар хамтран театрын 85 жилийн ойн хүрээнд “Театр 2016” онол практикийн сургалтыг явуулж байна.