Грекийн Идомени тосгон дахь дүрвэгсдийн хуаранд аж төрж байгаа Курд үндэстнүүд хаврын баяр буюу "Неврозын баяр"-аа тэмдэглэж байна. Курд үндэстнүүдийн "Невроз" хэмээн нэрийддэг энэхүү баяр нь Казах түмний уламжлалт баяр болох "Наурыз" баяртай адилхан утга агуулгатай юм. "Невроз" гэдэг нь шинэ жил гэсэн утгатай үг бөгөөд энэ баярыг хаврын эхний сарын эхний өдөр тэмдэглэдэг байна. Афганистан, Иран болон Төв Азид оршин тогтнодог үндэстэн угсаатнууд хахир хүйтэн өвлийг даван гарсны баяр болгож, идээ ундаагаа бэлтгэн хаврын баярыг тэмдэглэдэг заншилтай.
Хэдий дүрвэгсдийн хуаранд аж төрж байгаа ч гэлээ Курдууд уламжлалаа дагаж дуулж бүжиглэн, билэгтэй сайн үгс хэлэлцэж хаврын баяраа тэмдэглэсэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)