АНЭУ-ын Дубай хотоос ОХУ-ын Ростов мужийг зорьж явсан онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүдэн осолдсон. Ням гаригаас ослын шалтгааныг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж эхэлсэн бөгөөд хар хайрцган дахь мэдээллийг боловсруулахаар оролдож байгаа юм. Гэвч хүчтэй дэлбэрэлтийн улмаас онгоцны хар хайрцаг нилээд гэмтсэн байдалтай олдсон юм. Зөвхөн хар хайрцаг ч биш нисгэгчдийн бүхээг дэх дуу хураагуур болон, бусад мэдээллийг хадгалан үлддэг төхөөрөмжүүд бүгд дэлбэрэлтийн улмаас эдвэрч хэмхэрсэн байдалтай олдсон юм. Одоогоор онгоцны ослын шалтгааныг тодорхойлон хэлэхэд эрт байгаа бөгөөд цаг агаарын хүчин зүйлээс гадна, техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаагүй эсвэл нисгэгчдийн алдаатай шийдвэрээс үүдэн осол гарсан байх магадлалтай байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/