Олон хүнд зөвлөгөө өгөх болоод байгаа Сара Дебүүм бүтэн 6 жилийн турш үсээ шампуниар угаагаагүй байна. Шампунь эсвэл тусгай савангүйгээр үсээ угаах нь ихэнх хүний хувьд байж боломгүй хэрэг мэт санагдах биз.
Шампунь ашиглан угаагаагүй үс хир буртагтаа баригдах нь ойлгомжтой гэж хэлэх хүн олон байгаа ч бодит үр дүн нь эсрэгээрээ байна. Сара Дебүүм зөвхөн усаар л үсээ угааж ирсэн бөгөөд сүүлийн 6 жилийн турш үсэндээ нэг ч удаа саван, шампунь, тос хүргээгүй байна.
Ингэснээр түүний үсний ургалт түргэсч, эрүүлжиж эхэлжээ. Улмаар Сара шампунь хүний хуйхан дахь тослогийн тэнцвэрийг алдагдуулдаг хэмээн үзэх болсон байна. Шампунь хэрэглэдэг байхдаа Сара үргэлж л хагтаж, үс нь хуурайшиж салаалдаг байсан гэнэ.
Энэ асуудлыг нь ямар ч тэжээлийн тос, химийн гаралтай бүтээгдэхүүн шийдэж өгч чадаагүй. Харин цэвэр ус л Сарагийн үсийг эмчилж өгчээ. Түүний үс үнэхээр гайхалтай харагдах болсон нь устай холбоотой бөгөөд Сара дахин хэзээ ч үсэндээ саван хүргэхгүй хэмээн шийдсэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (5)